Цэргийн баярын барилдаанд Б.Гончигдамба түрүүллээ


7 сар

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан Э.Мөнхбаатар үлдэв.

Улсын гарьд Б.Гончигдамба тавын даваанд улсын харцага Б.Одгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Ц.Одбаярыг, долоогийн даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатар, наймын даваанд улсын арслан Э.Оюунболдыг давж түрүүлэв.

Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар сүүлийн хоёр барилдаанд шөвгийн дөрөвт үлдлээ. Тэрбээр гуравдугаар сарын 1-д болсон Эх орончдын баярт зориулсан барилдаанд дөрөвт үлдсэн юм.

 ДҮЙЦ:

ТАВЫН ДАВАА:

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Улсын харцага Б.Одгэрэл /Сэлэнгэ/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – Улсын начин Г.Ганжад /Төв/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ – Улсын начин Ц.Одбаяр /Өмнөговь/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – Улсын начин Б.Батжаргал /Сүхбаатар/

Улсын начин Э.Энхбат /Булган/ – Улсын начин Ч.Баянмөнх /Сэлэнгэ/

Улсын начин Д.Амарсайхан /Булган/ -Аймгийн арслан Э.Ууганбаяр /Төв/

 

ЗУРГААГИЙН ДАВАА:

 Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Улсын начин Ц.Одбаяр /Өмнөговь/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – Улсын начин Д.Амарсайхан /Булган/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/

 

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/

 

НАЙМЫН ДАВАА:

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү