Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцыг түрээслэх эсэхийг Засгийн газар шийднэ


1 долоо хоног

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил 90 хувьтай байгаа аж. Энэ сараас дулаан холболт, дотор заслын ажлыг гүйцэтэж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар баригдаж байгаа барилга учир өмчлөлийн хувьд ТОСК -д хамааралгүй аж. Одоогоор ТОСК хариуцаж ажиллах уу, эсвэл Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ - руу шилжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.

Мөн баригдсан орон сууцны хэдийг түрээсийн орон сууц болгох, худалдах нь ч шийдэгдээгүй аж. Орон сууц ашиглалтад орсны дараа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

Дашрамд, орон нутгийн хувьд Хөвсгөл аймагт баригдсан 120 айлын орон сууцыг Улсын комисст хүлээлгэж өгсөн бол Говь-Алтай, Орхон аймагт баригдаж байгаа орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү