Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно.
Тэрбээр Японд суралцаж, бэлтгэлээ хийдэг бөгөөд ирэх гуравдугаар сарын 2-12-нд ОХУ-ын Красноярск хотод болох дээрх тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
Түүний багш дасгалжуулагчаар Япон Улсын иргэн Козука Сачико ажилладаг аж.
Манай улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.