Ерөнхийлөгч бэлэг тараахыг хориглосон хуулийн төсөл санаачилна


7 сар
Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, аймаг дүүргийн засаг дарга нар бэлэг тараах ажиллагаа эхлүүлээд байна. Тэдний ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа төдийхнөөр ахмад настнуудыг “хуурч“ буй үйл явц олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
 
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга  “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг сонгуулийн хуульд оруулахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү