Цагаан сарын барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болно


3 сар

Сар шинийн барилдаан Буянт-Ухаа дахь спортын ордонд зохион байгуулагдах эцсийн тов гарсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ. 


Өнгөрсөн долоо хоногт улсын өндөр цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь нарын бөхчүүд болон хөдөлмөрийн баатар Л.Чинбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар нар уулзаж тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрсэн юм. Энэ хүрээнд МҮБХ-ны Их Эеийн хурлыг хоёрдугаар сарын 16-нд хийхээр тогтож, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хурлыг ахлахаар болсон билээ.

Энэ үеэр монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар талууд урьдчилан тохиролцоод байсан юм. Гэвч эцсийн шийдвэр ийнхүү Буян ухаа дахь спорт цогцолборт Цагаан сарын барилдаанаа зохион байгуулах нь зүйтэй гэдэг тогтжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү