Хакүхо ес дэх даваагаа авлаа


4 долоо хоног

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр маэгаширагийн дөрөв дэх бөх Котошогикүг өвдөг шороодуулж ес дэх даваагаа авлаа.Тэрээр ийнхүү башёг ганцаар хошуучилж эхлэв. Түүний араас найман даваа, нэг унаатайгаар маэгаширагийн 15 дахь бөх Чиёонокүни нэхэж байна. Тэмцээнийг манлайлагчдын гуравдугаар эгнээнд долоон даваа, хоёр унаатай Яаго, Кайсэй нарын маэгашира цолтнууд бичигдаж байна.

Өнөөдөр сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Такаяашиг өвдөг шороодуулж долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров комүсүби Мёогирюүд, Чиёошима Г.Мөнхсайхан Кагаяакид тус тус уналаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү