Кисэносато аварга зодог тайлна


7 сар

Шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ. Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө /2019.01.16/ албан ёсоор мэдэгдлээ.

Кисэносато нь  өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм. Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.

Өдгөө 32 настай их аварга Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм. Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 онд аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сумоч болж чаджээ.

Аварга цол хүртсэнийхээ дараа цээжний булчингийн бэртэл авсан нь түүний карьерийг өндөрлүүлэх шалтгаан болсон байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү