Роналду инстаграмд дээд амжилт тогтоов


8 сар

Италийн “Ювентус” болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду инстаграмд 150 сая дагагчтай болж, дээд амжилт тогтоожээ.

Ингэснээр Роналду инстаграмд хамгийн алдартай хүн болсон байна. Хоёр, гуравдугаарт, дуучин Селена Гомес болон Ариана Гранде оржээ. Дуучин бүсгүйчүүд тус тус 144 болон 141.4 сая дагагчтай болжээ.

Роналдугаас гадна, хоёр хөлбөмбөгчин 100 сая дагагчтай болсон нь “Пари Сен-Жермен” клубын тоглогч Неймар, “Барселона” багийн довтлогч Лионель Месси нар аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү