Асашёорюү Япончуудад туслах аяныг эхлүүлж, 10 мянган ам.доллар хандивлалаа


6 жил

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Япончуудад туслах хандивын аяныг эхлүүлжээ.

Тэрбээр өчигдөр 10 мянган ам.доллараар энэхүү аянаа эхлүүлсэн бөгөөд арав хоногийн турш үргэлжлэх юм байна.

Японы баруун нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 210 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй болоод байгаа бөгөөд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Ням гарагийн оройны байдлаар 4800 орчим хүн 14 муж дахь нүүлгэн шилжүүлэх байруудад хуваагдан орогнож байгаа бөгөөд 162 мянган айл өрх ундны болон хэрэглээний усгүй хэвээр байна гэж Японы Эрүүл мэндийн яам мэдэгдээд байна.

пон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү