Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн битүү захыг орон нутгийн өмчид шилжүүлнэ


6 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Увс, Ховд, Баян-Өлгий аймагт барьж ашиглалтад оруулсан битүү дээвэртэй захыг орон нутагт нь шилжүүлэх ажээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хэзээ мөдгүй явахаа болих гэж байгаа хуучин машиныг орон нутгийн өмчид шилжүүлэхийн тулд заавал УИХ-аар тогтоол батлуулдгаа болих хэрэгтэй" гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд "Хуулиараа ингэхээс өөр арга байхгүй. Харин удахгүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Яамдаас саналыг нь аваад өргөн барина" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү