Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит өсвөр үеийн УАШТ маргааш эхэлнэ


6 жил

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд эхэлнэ.

Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулж байгаа юм. “Мехико-1968” олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа энэ жилийн тэмцээний онцлог.

Бямба гарагт хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92, охидын 43, 49, 57, 65, 73, ням гаригт хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болно. Маргааш 17:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагаа болох бөгөөд Мехикогийн олимпийн медальтнууддаа хүндэтгэл үзүүлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү