Шүүхийн хараат бус байдлаар Монгол Улс 137 орноос 110-т оржээ


6 жил

Олон улсын өрсөлдөх чадварын судалгаагаар шүүхийн хараат бус байдлын 2017-2018 оны жагсаалт гаргасан байна.

Уг жагсаалтыг Финлянд улс тэргүүлсэн бол Монгол Улс 137 орноос 110 дугаар байранд оржээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улс шүүхийн хараат бусаар шийдвэр гаргах  бие даасан байдал сул байгааг энэхүү судалгаанаас харж болно.

 

Эхний 10 байрт

1. Финлянд
2. Шинэ Зеланд
3. Норвеги
4. Швейцарь
5. Нидерланд
6. Их Британи
7. Ирланд
8. Австрали
9. Канад
10. Люксембург зэрэг улсууд орсон бол Монгол Улсын өмнө 109 дүгээрт Зимбабве, дараа Колумб, Сьерра Леон зэрэг улсууд жагссан байна.

Харин манай хойд хөрш ОХУ 90 дүгээрт, БНХАУ 46 дугаарт орсон байна. Шүүхийн бие даасан хараат бус байдал хамгийн тааруу улсаар Венесул "шалгарч" 137-д бичигджээ. 

Дашрамд дурдахад, манай улсын шүүгчид дунджаар 3 сая төгрөгийн цалин авдаг байнаЭх сурвалж:  Дэлхийн эдийн засгийн форум 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү