Ногоон санхүүгийн системтэй болох талаар хэлэлцэнэ


6 жил

“Монгол Улсад ногоон санхүүгийн систем бий болгох хамтын ажиллагаа”  хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 - 13:00 цагийн хооронд Блю Скай зочид буудалд болно.

БОАЖЯам, Сангийн яам, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (“ТоС Холбоо”) болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (ДДНХБ) хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ногоон уур амьсгалын сан (НУАС)-гийн бэлтгэл ажлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийг байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явц, зах зээлийн судалгааны дүгнэлтүүд, НУАС-д хүргүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын саналтай холбоотой ажлын төлөвлөгөөг танилцуулна. Мөн цаашид бусад оролцогч талууд, ижил төстэй төслүүдтэй хэрхэн хамтран ажиллах, ажлын уялдаа үүсгэх, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

ХӨТӨЛБӨР

10:00-10:05

Нээлт

Н.ЦэрэнбатБОАЖ-ын сайд

10:20-10:30

Ногоон санхүүгийн корпорацийн төслийн танилцуулга, явц, ерөнхий мэдээлэл

Э.НоминдарьТоС Холбооны гүйцэтгэх захирал
Ч.БолормааGGGI/ДДНХБ/-ын Ногоон хөрөнгө оруулалтын мэргэжилтэн

10:30-11:00

Ногоон санхүүгийн корпорацийн зорилтот зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүний танилцуулга

Гэр хорооллын байшингийн дулаалга

Ногоон байшин

Эрчим хүчний хэмнэлт

Хог хаягдал, хөрсний бохирдол

“НСК”-ийн Төслийн Нэгж

11:00-11:20

Ногоон санхүүгийн корпорацийн бүтэц, үйл ажиллагаа, засаглал, байгаль орчин, нийгэм,

Б.Найдалаа, ТоС Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн

 

Ногоон санхүүгийн корпорацийн бүтэц, үйл ажиллагаа, засаглал, байгаль орчин, нийгэм, жендерийн бодлого, цаашдын ажлын төлөвлөгөө

Б.Найдалаа, ТоС Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн

11:20-12:20

“Төслөөс хэрэгжилт рүү: Санаачлагчид болон бусад талуудын үүрэг оролцоо”

  БОАЖЯ

  СЯ

  МБХ

  ТоС Холбоо

  Хас банк

  GGGI

  NDA

НХБТГ-ын дарга Т.Булган

Санхүүгийн бодлогын газрын дарга Ө.Баттулга

Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат
Удирдах зөвлөлийн дарга Д.Отгонбилэг

Эко Банкны Хэлтсийн Захирал Г.Туул
НХО-ын мэргэжилтэн Ч.Болормаа
НҮБ-ийн УАӨ-ийн асуудал хариуцсан тусгай элч

З.Батжаргал, Бусад оролцогчдын хамтын ажиллагааны саналыг хэлэлцэх

12:20-12:30

Дүгнэлт, хаалт, дараагийн алхмууд

Т.БулганБОАЖЯ-ны Ногоон Хөгжлийн Бодлого, Төлөвлөлтийн Хэлтсийн дарга

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү