Энэ өдөр дэлхийн түүхэнд


6 жил
  1. 934 онд Танг гүрний жанжин Мен Жиншиан Гао Шү гэх улс байгуулж, өөрийгөө эзэн хэмээн зарлажээ.
  2. 1190 онд Англичууд олон зуун еврейг Клиффордын цайзад хоморголон устгав.
  3. 1521 онд алдарт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Хомонхон арарл хүрсэн анхны европ хүн болжээ.
  4. 1815 онд Нидерландын нэгдсэн хаант улсын шинэ хаанаар хунтайж Виллем өөрийгөө нэрлэв. Ингэснээр тус улс үндсэн хуульт хаант засаглалаар анх удаа замнасан байна.
  5. 1872 онд дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн "хөгшин" тэмцээн гэгдэх Английн хөлбөмбөгийн холбооны цомын анхны тэмцээнд Уондерэрс клуб Рояал Инженийрс клубыг 1-0 онооны харьцаагаар хожиж ялалт байгуулжээ.
  6. 1900 онд археологич Сир Артур Эванс Крит арлын Носсын балгас орчмоос хүрэл зэвсгийн үед хамаарах томоохон олдворыг илрүүлэв.
  7. 1939 онд Адольф Гитлер Прагын шилтгээнээс Бохем ба Моравиагийн хаант улсыг Германчууд хамтатган захирна гэж мэдэгджээ.
  8. 1958 онд алдарт Форд Мотор компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.
  9. 1966 онд АНУ-ын сансрын "Жиминай 8" хөлөг хөөрч тус улс сансарт 12 дахь хүнээ илгээв. Тус сансрын хөлөг сансар судлалын түүхэнд анх удаа задгай сансарт хоёр хөлгийг залгажээ.
  10. 1968 онд Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
  11. 2014 онд Украины Крымын хойгт хууль бус санал хураалт болж ОХУ-ын мэдэлд шилжив.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү