“Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулъя, хамгаалъя" уулзалт боллоо


6 жил

Сүхбаатар Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулан, сонгогдсон сургууль, цэцэрлэгийн эмч, удирдах ажилтан, эцэг-эхчүүдэд нэгдсэн мэдээлэл олгох, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, бүх талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар “Амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр 2018 онд зохион байгуулах ажил, төлөвлөлт, талуудын үүрэг оролцоо”-ны талаар СБЭМТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан, “Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр СБЭМТ-ийн Шүдний эмч С.Оргодолбаатар, “Эцэг, эх, сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, зөв дадал, хэвшил олгох арга зүй” сэдвээр СБЭМТ-ийн Сургалтын менежер П.Даваажаргал нар мэдээлэл, сургалт зохион байгуулж, дүүргийн 160, 109, 135 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын 2, 6, 58 дугаар сургуулийн захирал, бага ангийн сургалтын менежер, эмч, багш, эцэг-эхийн төлөөлөл нийт 50-иад хүн оролцож, санал бодлоо солилцлоо.


Амны хөндийн үзлэгийг 2018 оны 3 дугаар сарын 5-аас 4 дүгээр сарын 10-ны хугацаанд ӨЭМТ-ийн эмч нар зохион байгуулж байна.

Эрүүлжүүлэлтийг 2018 оны 5 дугаар сарын 15 хүртэл хугацаанд шаардан хийлгэж, мэдээ тайланг сургуулийн эмч нэгтгэн, үзлэг хийсэн эмчид тайлагнана. Хичээлийн жил дуусахад эрүүлжүүлэлтэд хамрагдаагүй хүүхдүүдийг зуны амралтаар нь эрүүлжүүлэх үүргийг эцэг-эхэд өгч 2018 оны 9 дүгээр сард эрүүлжүүлэлтийг дахин тооцож, тайлан гаргах юм. 


Үзлэгт хуваарийн дагуу 33 цэцэрлэгийн 13067, 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14613, нийт 27680 хүүхэд хамруулна. Хамрагдвал зохих хүүхдийн 70% 19376, өвчлөл 70-80% 13563 хүүхдэд шүдний эмчилгээ шаардлагатай.


Сургууль, цэцэрлэгийн эмч нар Бүртгэлийн хуудасны дагуу анги бүлгээр нь нэрсийг гарган, эмчийн үзлэгийг эцэг-эхэд тайлбарлан ойлгуулах эрүүлжүүлэх зөвлөгөө өгч, хүүхдийг нь эрүүлжүүлэх, эргэх холбоотой ажиллана.
Эрүүл зан үйлтэй иргэн төлөвшүүлэхэд эцэг эх, гэр бүл, эмч, багш, сурган хүмүүжүүлэгч хүн бүрийн оролцоо чухал учраас энэхүү Нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа. Цаашид шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг сайжруулах, шүдэнд ээлтэй болон халтай зөв хооллолтын талаар Зөвлөмж боловсруулан, хүүхдийн байгууллагад хүргэн, хэрэгжилтийг ханган ажиллана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү