Малтай иргэдийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн ажил үргэлжлэнэ


6 жил

  Өнөөдөр нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/592 дугаар захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт хориглосон бүсэд байгаа малтай иргэдийг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсгийн хамтарсан хурал боллоо.
Хуралд нийслэлээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НХХААГ-ын дарга Д.Баянбат, НОБГ-ын дэд дарга, хурандаа А.Дашням, НХХААГ-ын ЭМААХ-ийн дарга Н.Баярсайхан, УБ хотын ЗАА-ны ХХҮХ-ийн мэргэжилтэн О.Уянга, дүүргээс Засаг даргын орлогч Ц.Шижир, МХХ-ийн дарга М.Баасандорж, ОБХ-ийн дарга Т.Мөнхдорж, Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тасгийн дарга Г.Цэвээнжав, ХХҮХ-ийн дарга Г.Амгалан, 13-20 дугаар хороодын Засаг дарга нар оролцлоо.
2017 онд нийслэл, дүүргээс хориглосон бүсээс малыг гаргах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, мэдээлэл солилцсон юм.
Авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 7, 11, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонууд малгүй болсон байна.
Мөн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонигохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны суурьшлын бүсэд газрын асуудлыг шийдвэрлэх, цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл, зураг төсвийг гаргуулах, худаг, уст цэг гаргах зэрэг дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэж байгаа тухай танилцууллаа.
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийж байгаа энэхүү ажлыг эрчимжүүлж, энэ оны 05 сарын 01-ний өдрийн дотор мал бүхий иргэдийг нүүлгэхийг даалгалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү