Сүхбаатар аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй байна


6 жил

Судалгаагаар өнгөрсөн сард ямааны нэг килограмм цагаан ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80.0 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин Дорнод аймагт хамгийн хямд буюу 40.0 мянган төгрөгийн үнэтэй байсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2018 оны хоёрдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ

  • Өвөрхангай аймагт хамгийн хямд буюу 22.5 мянган төгрөг,
  • Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 37.5 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ

  • Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 10.0 мянган төгрөг,
  • Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25.0 мянган төгрөг, бусад аймагт 15.0-20.0 мянган төгрөгийн ханштай байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү