Монголд 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг


6 жил

"MMCG" компанийн судалгаагаар Монгол Улсын 15–60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна. 2

Энэ нь 2014 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн дүн болж байгаа юм. "MMCG" судалгаанд оролцогчдыг насны ангиллаар дөрвөн хэсэгт хуваажээ. Үүнээс харахад, 21-37 насны иргэд нийт хүн амын 48 хувийг эзэлж байгаа юм.

Энэ насныхан худалдан авалтад хамгийн идэвхтэй байр суурь эзэлж байгааг судалгаанд дурджээ.

Харин 21-37 насны иргэдийн 88 хувь буюу ойролцоогоор 920 мянга гаруй иргэн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоог мөн тайлангаас харж болохоор байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү