Х.Баттулга: УИХ-ын гишүүд Та бүхэн сэтгэл гаргаж ажиллавал шийдэл олдоно, мөнгө ч олдоно


6 жил

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд үг хэлж байна

Тэрбээр, Миний бие нийслэлийн дүүргүүд болон долоон аймгийн иргэдтэй уулзлаа. Та бүхэнд хандаж байнаа нь ард түмний санал хүсэл, шахалт шаардлагагыг үйл ажиллагаандаа тусгаасай гэснийх юм.

Иргэд цалин бага, татварын нэмэгдэл, банкны зээлийн хүүгийн дармт, ажилгүйдэл ядуурал, агаарын бохирдол зэрэг асуудлыг талаар санал бодлоо илэрхийлж байна. Мөн төрийн албаны хүнд суртал, авлига албан тушаалыг буруугаар ашиглаж байгааг хүчтэй шүүмжилж байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй гэж 89 иргэн саналаа хэлсэн байна. 

Ажилгүйдэл, ядуурал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сэтгэл гаргаж ажиллавал шийдэл олдоно, мөнгө ч олдоно. Иргэд Та бүхнээс халамж, тэтгэмж хүсээгүй. Тэд хуулийн хэрэгжилт, шударга ёсыг шаардаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү