21 аймагт 100 үйлдвэр байгуулахад 3.7 их наяд төгрөг зарцуулна


6 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Үйлдвэржилт-21:100” хөтөлбөр батлагдлаа.

Энэ хөтөлбөр батлагдсанаар 21 аймагт 100 үйлдвэр байгуулах бөгөөд орон нутагт ажлын байр шинээр бий болж, сүү цагаан идээний боловсруулалтын чанар сайжирна.

Ингэснээр уламжлалт бүтээгдэхүүнээ экспортлох Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелнэ, малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд төгрөг шаардлагатай. Хөтөлбөрийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү