МҮОХ-НООС "VISION" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ТАМИРЧИДТАЙ УУЛЗЛАА


6 жил

    МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай эрэгтэй бөхчүүд арванхоёрдугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм.

Манай улсаас ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт тус хөтөлбөрт хамрагдсан. МҮОХ 2007 онд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн, хөгжиж буй орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилготой тус хөтөлбөрт нэгдэж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү