Харумафүжи зодог тайлахаар болжээ


6 жил

Маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан ёкозүна Харүмафүжи зодог тайлахаар шийджээ. Харумафүжигийн багш Исэгахама ояката өнөөдөр энэ талаар мэдэгдсэн бөгөөд шавийнхаа зодог тайлах өргөдлийг өдөрхөн тийшээ Сүмо бөхийн холбоонд аваачиж өгнө гэсэн байна. japantoday.com цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.

Японы хэвлэлүүдэд Сүмо бөхийн холбооноос шахалт үзүүлээгүй их аварга өөрөө ийм шийдвэр гаргасан гэсэн өнцөг барихыг хичээж байгаа нь анзаарагдаж байна.

Тухайлбал, 30 жил сүмо бөх сурвалжилсан ахмад сэтгүүлч Ёконо Рэйко “Харүмафүжи өөрөө зодог тайлах шийдвэр гаргасан” гэж ярьжээ. “Ханэда нисэх буудалд буух үед нь гэмт хэрэгтэн мэт л гэрэл зурагчид зураг аван гүйлдэж байсан. Тэгээд ямар том хэрэг хийснээ ойлгосон байх. Дараа нь Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хатуу шийтгэл онооно гэсэн үгийг сонсоод зодог тайлахаар шийдсэн” гэж Ёконо Рэйко ярьж байна.

Мөн Харүмафүжиг дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн “Өчигдөр шөнө 01.00 цагийн орчим Харүмафүжи утасдаж, зодог тайлна гэдгээ хэлсэн. Тэр үнэхээр ядарлаа. Сэтгэл зүй дийлэхгүй нь гэж байсан” гэж ярьсан талаар мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү