Түүхийн хуудсыг бичилцсэн ахмаддуу хүлээн авч уулзлаа


6 жил

    Монгол улсын баг, тамирчид анх удаа “Инсбрук - 1964”, “Токио - 1964” олимпийн наадамд оролцож, “Мехико - 1968” олимпийн наадмаас анхны медалиудаа авсан түүхтэй билээ.


Өнөөдөр 1964, 1968 оны олимпийн наадмуудад оролцож, түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолыг Монголын үндэсний олимпийн академиас зохион байгуулж Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин оролцжээ.


Уг ёслолд ахмад буурлууд маань үнэтэй зөвлөгөө өгч, залуу насаа дурсан, амжилт, бүтээл, түүхэн замналаа дэлгэрэнгүй ярьж халуун дотно яриа өрнүүлсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү