Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингенд есдэх ялалтаа байгууллаа


6 жил

  Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг ялж мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа ялалт байгууллаа.

KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх  найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Н.Төгсцогт Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой ийн тоглосон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү