ИРАНЫ БӨХЧҮҮД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД НЭРВЭГДСЭН ИРГЭДЭД ТУСАЛЖ БАЙНА


7 жил

     Иран, Иракын зааг дээр энэ сарын 12-нд хүчтэй газар хөдлөлт болж, 500 гаруй хүн нас барж, 7000 гаруй хүн бэртэж гэмтсэнээс гадна 70 мянган хүн орон гэргүй болоод байна. Үүний улмаас Ираны Засгийн газар гурван хоногийн гашуудал зарлаад байгаа юм.

Ираны бөхчүүд тэр дундаа олимп, дэлхийн аварга Хассан Яздани газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд туслах арга хэмжээнд идэвхи, санаачилгатай оролцож байгаа бөгөөд Ираны чөлөөт бөхийн холбоо тусламжийн аянд нэгдэж, гадаадын иргэдээс тусламжийн данс нээжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болсон Керманшах хотод хамгийн их хүн амиа алдсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү