Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжиж эхэллээ


7 жил

    Азын хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” энэхүү Зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцаа /ТТ/-ны төслийг /ТА 9137-МОН/ Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас АХБ-аас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч хэрэгжүүлж байна.
Төслийн багаас зохион байгуулж буй “Суудлын бүсээ бүсэлцгээе” Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх компанит ажлын нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөллүүд оролцов.


Төслийн хүрээнд хамгаалах бүсний хэрэглээ ач холбогдлыг үзүүлэн сурталчлах төхөөрөмжийг бүтээж Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сургалтын төвд хүлээлгэж өглөө.
Төслийн хүрээнд дараах ажлыг хийхээр төлөвлөөд байна. 
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном” 
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
3. Замын хөдөлгөөний менежментийн чадавхи, хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг, боловсрол, ойлголтыг сайжруулах, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа компанит ажлын үр нөлөө, уялдааг сайжруулах дэмжлэг үзүүлэх.
4. Осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах.
5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг олгох төрөл бүрийн гарын авлага, сургалтын материал бэлтгэх тус тус орно хэмээн замын цагдаагийн газраас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү