Өнөөдөр бид мартахааргүй түүхэн өдөр


7 жил

     “Мехико-1968” олимпийн наадмын мөнгө, 1967 оны ДАШТ-ий анхны хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний энэ өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө нь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхны хүрэл медаль хүртсэн түүхэн өдөр юм.

Хагас зууны тэртээ Шинэ Делид 87 кг-ын жинд барилдсан Ж.Мөнхбат чөлөөт бөх төдийгүй монголын спортын түүхэнд ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсан билээ. Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыний Бола Францис мөнгөн медаль хүртэж байв. Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тав, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрыг эзэлж, манай улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байрт орж байсан түүхтэй. “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг алдарт Мөөеө аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү