Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчөө


7 жил

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр Ж.Батзандан гишүүний эсрэг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ сарын 6-нд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэрээр “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой.

Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил. Түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц' гэсэн юм.

Тэрээр ингэж хэлснийхээ төлөө ийнхүү шүүхэд дуудагдах болоод байна. “Шүүх түүнийг буруутай гэж үзвэл анх мэдээлэл хийсэн шигээ Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө надаас уучлалт гуйх ёстой” хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү