Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр"


7 жил

Жил болгоны 11-р сарын 14 нь дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм

Чихрийн шижингийн тархалт дэлхийн хэмжээнд нийт хүн амын дунд долоон хувь гаруй байгаа бөгөөд чихрийн шижинтэй өвчтөн 285 сая байгаа ба 2030 онд энэ тоо 438 сая болж дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай гэж чихрийн шижингийн олон улсын хорооноос мэдээлж байгаа билээ.

Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол 2010 онд 7251 тохиолдол болтлоо өссөн нь сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа билээ.

Дорнод аймагт 2009 онд чихрийн шижинтэй хүмүүс 78 байсан бол 2012 оны эхний аравдугаар сарын байдлаар 182 хүн болж 2.4 дахин өссөн байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү