Говьсүмбэр аймагт авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ажиллаж байна


7 жил

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийг гурван гишүүнтэйгээр байгууллаа.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Батзам, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Д.Зандаръяа, С.Энхжаргалсайхан, Д.Санжидмаа нартай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Ингэснээр Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн дэд зөвлөл ажлаа эхлүүллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү