Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно


7 жил

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан өнөөдөр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10-16 цаг хүртэл үргэлжлэх нээлттэй хаалганы өдөрлөгөөр Сансар Од Эрхсийн ордоны үйл ажиллагаатай танилцан, Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл, сансрын хоол хүнс, марк, хөлгийн загварууд, дуран, ном, сонин, сэтгүүл зэргийг үзэж сонирхох боломжтой.

Мөн Од эрхэс танхимаар зочлон орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан баримтат киног үзэж, “Минолта MS-8” планетарийн тусгай багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хагас бөмбөрцгөн дэлгэц дээр одот тэнгэрээр аялан одод ба ордууд, сүүн зам бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрс, тэдгээрийн гэрэлтэлт, одот тэнгэрийн хоногийн эргэлт, дэлхий яагаад өдөр шөнө солигддог тухай, нарны аймгийн бусад гаригууд, сүүлт од, бага гаригуудын тухай мэдлэгийг олж авах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү