Монголын сумоч нэгнээ гэмтээж, башёг өнжих болов


7 жил

    Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Японы Фүкүока хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ башёгийн манлай бөх, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед гэмтэл учруулсан тул өнөөдрөөс башёг өнжиж магадгүй болов.

Тодруулбал, аварга маань нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисон гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн сарын 26-нд болсон бөгөөд Таканоива А.Баасандоржийг гэмтэл авамагц Фүкүока хотын эмнэлэгт хүргэсэн юм байна. Хэдхэн жилийн өмнө ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийг танхайрсан гэдэг үндэслэлээр сүмогоос хөөгдөж байв. Тиймээс Харүмафүжи аварга ч хөөгдөх магадлалтай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү