Идэр залуу Арслан 31 нас хүрлээ


7 жил

     Хөвсгөл аймгийн бөх Улсын арслан Цэдэвийн Содномдоржийн төрсөн өдөрөнөөдөр тохиож байна. Тэрээр 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан юм. Содномдорж нь2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх аж. 


2017 оны цагаан сараас эхлэн Улсын наадам, Баянгол дүүрэг “ХАТАН ТУУЛЫН ХИШИГ” барилдааныг оролцуулан нийт 19 барилдааний чансаа тооцсон байдлаар (2017-11-07өдөр) нэгдүгээрт Оргих Хангай у.х 25108 оноо, хоёрдугаарт Баярхүү Бат-Өлзий у.х 18029, гуравт Өлзийтогтох Бат-Орших у.г 16663 тус тус эхний байруудад орсон юм. Харин Улсын арслан Ц.Содномдорж 12515 оноогоор зургаадугаар байрт эрэмбэлэгдэж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.87.xxx] 5 жил
Содномдорж