Чарли Чапли ба түүний эхнэрүүд


7 жил

        1900-аад он дуугүй дэлгэцийн бүтээлд бүтэлгүй, инээдмийн дүрээрээ алдар нэрд гарсан хүн бол яахын аргагүй Чарли Чаплин билээ. Чаплин 25 наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан. Тэрээр 1889- 1977 онуудад амьдрасан бөгөөд нийт 11 хүүхэд дөрвөн эхнэртэй байсан юм. 

  

- Чарли Чаплиний анхны эхнэр болох Милард Харрис жүжигчин бүсгүй (1901-1944). 1918 онд тэд Милард Харрисыг жирэмсэн хэмээн гэрлэв. Гэвч энэ нь худал байв. Тэд хүүхэдтэй болсон ч ердөө гуравхан өдөр амьд байсан юм. Тэдний гэрлэлт 1920 онд маш их дуулиан шуугиан аймшигтай байдлаар дуусгавар болжээ. /Чаплинаас 12насаар дүү/

- Түүний хоёр дахь эхнэр нь Лита Грэй байсан (1908-1995). Тэрбээр мөн л жүжигчин бүсгүйн бөгөөд жирэмсэн болсон байна. Тэрээр Чаплинтай 1924-1927 онд эхнэр нөхөр байсан бөгөөд түүнд хочр хүүхэд төрүүлж өгсөн юм. Энэ гэрлэлт мөн л  шүүхээр дуусгавар болсон  гашуун төгсгөлтэй байв. Лаита амжилттай явсан боловч эцэстээ архи дарстай холбоотой асуудалд орооцолдож амьдралынхаа сүүлийн жилүүдэд борлуулалтын туслах хийж байжээ.  /Чаплинаас 19 насаар дүү/

- Чарли Чаплиний гурав дахь гэрлэлт Паулетт Годдард (1911-1990) 1936 оноос 1942 онуудад үргэлжилсэн юм. Тэд салсан ч найз нөхөдөөр үлдсэн юм.   /Чаплинаас 22 насаар дүү/

-  Түүний  дөрөв дэх эхнэр Оона нь Чарли Чаплиныг насан эцэслэх хүртэл тэд хамтдаа байсан юм. Хосууд 36 насны зөрүүтэй ба тэд 1943 онд гэрлэсэн. Харин  түүнд найман хүүхэд төрүүлж өгсөн аж. 

 Чаплин болон түүний эхнэр Оона ба тэдний хүүхдүүд

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү