Бөхөөр дэлхийд тэргүүлэгч хоёр орны эмэгтэй тамирчид Холливүүдэд халз барилджээ


7 жил

     Чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан аравдугаар сарын 29-ны ням гаригт буюу монголын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотын япон дүүрэг “Little Tokyo”-гийн задгай талбайд боллоо.

Халз барилдаан ирэх жилээс хэрэгжиж эхлэх 10 жингийн ангилалд болж АНУ бүсгүйчүүд 6:4-өөр илүүрхэв. Нутгийн эздээс олимп, дэлхийн аварга Хелен Марулисээс бусад бүхий л шилдгүүд барилдсан байна. Харин Наран улсаас дан залуучуудаар багаа бүрдүүлсэн ч дөрвөн ялалт байгуулж чадсан байна.

ХАЛЗ БАРИЛДААНЫ ДҮН:
АНУ - ЯПОН 6:4
50 кг: Викториа Энтони - Кика Кагата 10:0
53 кг: Сара Хилдбрандт - Юри Йонаминэ 11:0
55 кг: Грэси Фигуэроа - Ханако Сава 2:13
57 кг: Кайла Миракл - Йошими Каяама 10:4
59 кг: Али Раган - Кива Сакаэ 2:5
62 кг: Мэллори Велт - Атена Кодама 6:0
65 кг: Мая Нельсон - Мива Морикава 2:11
68 кг: Тамира Менса - Май Хаяакава 10:0
72 кг: Аделине Грэй - Мэй Шиндо 10:0
76 кг: Викториа Фрэнсис - Рино Або 2:7

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү