Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ


7 жил

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 2 автобусаар нэмэгдүүлэн үйлчилгээг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мөрдүүлэхээр төлөвлөөд байна. 
Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”чиглэл нь 8 тээврийн хэрэгслээр 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно хэмээн Нийслэлийн тээврийн газраа мэдээллээ. 


Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 утсаар өгнө үү.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү