Сэрэмжлүүлэг, өнөө шөнө ихэнх нутгаар цасан шуурга шуурна


7 жил

   Өнөө шөнө Булган, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, өдөртөө Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Түүнчлэн 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү