Эрүүл мэндийн 32 байгууллага нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ


7 жил

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс саяхан гаргасан журмаар 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд  хамруулах юм.

Шинжилгээ өгөх иргэн дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багцаас аль нэгийг сонгож үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой 

Багцын шинжилгээг сонгон шалгаруулалтаар шалгарсан нийслэлийн   32, орон нутгийн, 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу эрүүл мэндийн даатгаын байгууллагатай гэрээ бүхий лабораториуд хийх эрхийг албан ёсоор авсан байна. Тухайлбал, "Итгэл", "Гэгээн Ар үр" ,"Элэг" зэрэг нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн 32 байгууллага дээрх шинжилгээг авах юм.

Дээр дурьдсан насны иргэд  үнэгүй шинжилгээнд оноос өмнө хамрагдаж амжихгүй бол таван жилийн дараа уг эрхийг эдлэхээр журамд заасан байна. Хэрэв та 43 настай бол хоёр жилийн дараа  энэ хөнгөлөлтийг эдлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү