Осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь олджээ


7 жил

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо.

Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь олжээ

ОБЕГ-аас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийсэн. Отгонтэнгэрийг зорьсон 27 иргэнээс 10 иргэн эсэн мэнд буун 17 иргэн сураггүй алга болоод байсан юм.  

Өчигдөр орой 23.00 цагт авсан мэдээгээр эсэн мэнд үлдсэн  10 иргэн Архангай аймгийн Тариат сум дээр хоноглон өнөөдөр өглөө хот руу хөдлөнө гэсэн мэдээлэл өгсөн байна.

14 иргэнийг нас барсан байдалтай олсон. Тэдний цогцсыг өчигдөр 20.58 минутад зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан юм. Улмаар ШШҮХ-д хүргэж өгч цогцос таниулах ажлыг ар гэрийнхнийх нь оролцоотой хийж дууссан байна. 

Өнөөдөр 07.50 минутад эрлийн ажиллагаа эхэлж, үлдсэн гурван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр ослын газраас нэг иргэний цогцсыг олсон талаар мэдээлсэн бол дөнгөж сая үлдсэн хоёр иргэний цогцсыг олсон тадлаар мэдээллээ. 

Эрлийн ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд ороод байгаа талаар албаныхан хэлж байсан. Газар дээрээс нь өгч байгаа мэдээллээр 200 метрийн өргөнтэй 800 метрийн урттай хадан хясааны орчмоос эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү