Өнөөдөр болох үйл явдал


7 жил

9:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажил дүүргийн эмнэлгүүдэд хэрхэн хангагдаж байгаатай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллана. 

09:30 цагаас МҮХАҮТ-ийн хурлын танхимд "Тамхины худалдааны зохистой хэрэглээ" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.

09:30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдана. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэцэнэ.

11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд баримттай мэдээлэл хийнэ.

11:30 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан тухай мэдээлэл хийнэ.

11.30 цагаас Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын нээлт болно.

12:00 цагаас Таван шарын баруун талын төмөр замын 396-р гарам даваад “Энхжин” хүнсний захын чанх хойно уг явган хүний хонгилон гарцын нээлт болно. 

14:00 цагаас 38-р сургуулийн шинэ хичээлийн байрны нээлт болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү