ДЭЙВ ШУЛЬЦИЙН ОУТ-д хоёр тамирчин зодоглоно


7 жил

    “Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.  Манай улсаас тус тэмцээнд 2008 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар алт, ОУХМ Буянжавын Батзориг, Сэнгэдоржийн Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байв.

XX дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ. Харин АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглоно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү