БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР Н.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО


7 жил

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын гишүүдийг томилох эсэх асуудлыг энэ мягмар гаригт УИХ-ын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр болон өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэн баталсаар байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд томилогдлоо.

Тэрээр 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгсчээ. Ажлын туршлагын хувьд 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү