Эмэгтэй тамирчид өсвөр залуучуудын тэмцээнийг амжилт дүүрэн дуусгалаа


7 жил

   ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2001-2003), залуучуудын (1998-2000) эмэгтэйчүүдийн ОУТ өнгөрсөн амралтын өдрүүдэд (X.14-15) ОХУ-ын Эрхүү хотод боллоо. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлдөв.

Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нарын удирдлага дор 18 тамирчин оролцсоноос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

 

Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул 46 кг-ын жинд, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д алт, Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д мөнгө, “Говийн бөх” клубийн Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, Б.Энхзул мөнгөн медалиа алт болгон хувиргаж, Б.Энхцэцэг амжилтаа давтсан юм.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү