Намын бүлгүүд хуралдахгүй


7 жил

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Гэвч өнөөдөр парламент дахь хоёр намын бүлэг хуралдахгүй юм байна. Учир нь, 65-ын бүлэг Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн. Тиймээс дахин бүлэг хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт УИХ-аар төсвийн тодотголын төслийг хэлэлцэнэ. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг холбогдох байнгын хороодоос завсарлага аваад буй.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш хуралдах юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетдаа ажиллах сайдуудаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид мэдүүлээд байгаа. Ерөнхийлөгч хариуг тэрээр хүлээж буй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү