Д.АМАРБАЯСГАЛАН: 12 САЙДЫН НЭР ТОДОРХОЙ БОЛСОН


7 жил

У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах УИХ-ын гишүүдийн нэрс олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл "Ардын" Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрс эхнээсээ тодроод байгаа юм. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр,

Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарын нэрсийг дэвшүүлэхээр болсон. Бусад сайд нарын нэрсийг МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн гишүүдийн саналаар тодруулна гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Songogch [103.57.95.xxx] 7 жил
Ж.Энхбаяр шадар сайд,юм уу батлан хамгаалах яам өг