ТА ЯГ ОДОО ГЭРЭЭСЭЭ ГАРАХ ГЭЖ БАЙНА УУ?  /Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээ/


7 жил

 2017 оны 10-р сарын 09-ний өглөөний 09 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойрог дээр зам тээврийн осол гарсны улмаас Дөлгөөн нуурын уулзвар талаасаа болон Дэнжийн мянга талаасаа хөдөлгөөний ачаалал ихтэй байна.

Мөн Нарантуул захын уулзвар 4 талаасаа, Олимпийн гудамж Замын цагдаагийн уулзвар талаасаа, Энхтайвны гүүр урдаас хойш чиглэлд, Гадаад хэргийн яамны уулзвар зүүнээс баруун чиглэлд болон МУБИС-ын уулзвар хүртэл, Самбуугийн гудамж ШУТИС-ын уулзвар талаасаа, Баруун 4 замын уулзвар Гэсэр сүм талаасаа болон Лаборторын уулзвар 21-р хороолол талаасаа хөдөлгөөний ачаалал ихтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан байна.

Эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад хөдөлгөөний ачаалал багатай замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мөн өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү