ЖОЛООЧ ТАНЫ МЭДЛЭГТ


7 жил

   ХЭТ ХУРД гэдэг нь тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас давсан хурдтай байхыг хэлнэ.

ЗОХИСГҮЙ ХУРД гэдэг нь тодорхой нэг зам, цаг агаар, замын ачааллын нөхцөлд тохироогүй ч зөвшөөрөгдсөн хурдны хязгаараас даваагүй байхыг хэлдэг.

НАСАНД ХҮРСЭН ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ 50 КМ/ЦАГААС ДООШ ХУРДТАЙ ЯВЖ БАЙГАА АВТОМАШИНД МӨРГҮҮЛЭХЭД НАС БАРАХ МАГАДЛАЛ 20% БАЙДАГ БОЛ 80 КМ/ЦАГИЙН ХУРДТАЙ МАШИНД МӨРГҮҮЛЭХЭД УГ ЭРСДЭЛ 60% ХҮРТЭЛ ӨСДӨГ.

Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг

“Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.

Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед нэг цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү