Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийг "Сүхбаатарын одон"-гоор шагнав


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүхт 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг "Сүхбаатарын одон"-гоор шагналаа.

Одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгөв.

МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад дээд боловсролын системийн үндсийг тавьж, дээд боловсролтой мэргэжилтнийг анхлан бэлтгэн, шинжлэх ухааны олон салбарт сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлж, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан,  нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, оюутан, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү