Өнөөдөр болох үйл явдлууд


7 жил

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт Blue Sky Tower-ийн 1 давхарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Евразийн эдийн засгийн комисстой “Мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурна. 

10:00 цагт Хангарьд ордны 14-н давхарын "Б" зааланд Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчны тохижилтын асуудлаар хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулж, хэвлэлийн хурал хийнэ. 

10.00-13.00 цагт МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

12:40 цагт Ялалтын талбайд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардах жагсаал болно.

15.00-17.00 цагт МУИС-ийн номын сангийн байранд МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, “HR” клубээс хамтран зохион байгуулах “Үндэсний баялаг-Хүний нөөц” уриатай “HR Day-2017” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Хаппи веритас” төвөөс элэгний С вирусын эмийг курсээр нь үнэгүй олгох талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хүний эрх зөрчиж иргэдийг хохироож байгаа асуудлаар Булган аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.

16:00 цагт ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркын хурлын танхим анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөг болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү