Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна


7 жил

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.



Ажлын хэсэг 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг өгөв.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.



Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулиуд Баян-Өлгий аймагт ийнхүү эхэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү